Дайны бэлэн байдалд байгаа Украинд буй монгол иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргаад эхэлжээ. Тодруулбал, тус улсад манай улсын 90 орчим иргэн амьдарч байгаагийн 22 нь байнгын оршин суугч юм. Их, дээд сургуульд 68 монгол оюутан суралцаж буй. Тэдгээр оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргасан талаар ГХЯ-наас мэдээллээ. Харин тус улсад байнга оршин суугаа монгол иргэдээс эх орондоо буцах шийдвэр гаргасан иргэн одоогоор алга.
Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украин Улсад оршин суугаа монгол иргэд болон суралцаж байгаа оюутнуудтайгаа тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байгаа аж.