Бүх шатны сургалтын байгууллагууд танхимаар хичээллэж эхлээд нэг долоо хоног өнгөрлөө. Энэ сарын 17-18-ны байдлаар бүх шатны боловсролын байгууллагуудын суралцагчдын ирцийн мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн авч үзэхэд,
- ЕБС-ийн сурагчдын 93.3%,
- Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын 77.4%,
- Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын 77.9% нь танхимаар хичээл, сургалтдаа хамрагдаж байгаа дүн мэдээ байна.
Харин
- ЕБС-ийн сурагчдын 0.6%,
- Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын 7%,
- Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын 11% нь тус тус зайнаас суралцаж байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ