Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, Цахим хөгжил, холбоо харилцааны яамнаас 2022 онд орон нутагт хийхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулж, цахим хөгжлийн таван багц хуулийн талаарх мэдээллийг аймгийн удирдлагуудад өгчээ.
Энэ хүрээнд 2022 онд дараах ажлыг хийхээр болсон байна. Тодруулбал:
- Үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ станц байгуулах,
- Хөдөөгийн алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох,
- Хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх,
- Өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбох,
- Гэр хорооллын бүсэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэх,
- Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг энэ багтаан хийхээр төлөвлөөд байгаа аж.
Мөн “И-Монгол” УТҮГ-ын зүгээс өнгөрсөн онд 8 аймгийн нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулсан бол энэ 2022 онд үлдсэн аймгуудыг цахимжуулах, Орон нутагт төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, операторын горимоор төрийн үйлчилгээг үзүүлэх зэрэг үйл ажилагааг зохион байгуулахаар болжээ.