Шинжлэх ухааны академийн Геологийн хүрээлэнгийн судлаач Г.Алтансүх судалгааны хүрээнд олсон мана, гартаам, чүнчигноров, хаш зэрэг чулууны бутархайгаар газрын зураг, ээмэг, бөгжний шигтгээ хийжээ.
Тэрбээр Монгол оронд байгаа эрдэнийн чулууны хууль бус урсгалыг багасгах, эрдэнийн чулууны нөөц, тархацийг судалж, шаардлагатай гэж үзвэл улс, аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах үүрэг хүлээж ажилладаг байна.
Тэрбээр хэлэхдээ “Судалгааны явцад нутгийн иргэд эрдэнийн чулууг өөрийн өмч маягаар түүж, урд хөршрүү борлуулах нь элбэгшсэн. Энд судлаачид бид ихээхэн эмзэглэж явдаг. Тиймээс эдгээр чулуунуудын нөөцийг судлах, хамгаалах, орон нутгийн нөөцөд авах чиглэлээр томоохон судалгаа хийх шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр зөвшөөрөлгүй газрын баялагийг зарж борлуулах асуудалд хяналт тавих боломж бүрднэ” хэмээв.