Боловсрол шинжлэх ухааны яам 2022 оныг “Ес зүйн жил” болгон зарласан. Энэ хүрээндээ сургуулийн орчинд гарч байгаа ялгаварлан гадуурхал, үе тэнгийнхний дээрэлхэлт, сурагчид болон багш нарын үл ойлголцол зэрэг асуудлаар сайдын нэр дээр и-мэйл ирүүлэх 14 хоногийн аяныг зарласан юм.
Өчигдрөөр тасалбар болгосон захидлын аянд 1052 иргэнээс и-мэйл ирсэн байна. Иргэд ёс зүйтэй холбоотойгоос гадна бусад асуудлаар ч сайдад ханджээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Захидал нэг бүртэй танилцаж, ангилан ялгаж, нийтлэг зөрчил дутагдлуудыг шийдвэрлэх бодлогын арга хэмжээг боловсруулан ажиллах болно. Мөн түгээмэл ирсэн саналуудын талаар эргэн мэдээлнэ. Захидал ирүүлсэн хүн бүрт талархал илэрхийлье. Цахим захидлын аяныг тухайлсан сэдвийн хүрээнд улирал тутам өрнүүлж байх болно” хэмээв.