Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Төвбанк болон банкны эх үүсвэрээр өнгөрсөн онд нийт 1.01 их наяд төгрөгийн зээл 13 мянга гаруй өрхөд олгожээ. Тэгвэл энэ онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгох гэнэ. 2022 оны эхний хоёр сарын санхүүжилтэд зориулж Төвбанк болон банкны эх үүсвэрээр 103 тэрбум төгрөгийг хөтөлбөрт оролцогч банкуудад хуваарилаад буй аж.
Дээрх хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа бөгөөд зээл хүссэн иргэд өөрийн харилцагч банкандаа хандан хүсэлтээ гаргах боломжтойг Төвбанкнаас мэдээлжээ.
Бэлтгэсэн Б.Сонор