Шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэл, 2022 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудаа хэлэлцэхээр салбарын удирдах ажилтнууд чуулж байна. Зөвлөгөөнийг нээж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ:
- Эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх
- Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх
- Шинжлэх ухааны салбарын үнэт капитал болох хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэн, ажиллах нөхцөлийг сайжруулах, салбарын ажилтнуудын цалин, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх
- Эрдэм шинжилгээний ажлын уялдааг хангах, практик үр дүнг дээшлүүлэх
- Салбарын зөөлөн болон хатуу дэд бүтцийг хөгжүүлэх
зэрэг 5 үндсэн чиглэлд анхаарч ажиллахаар салбарын сайд төлөвлөсөн бөгөөд эдгээр бодлого, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрдэмтэдийн үнэтэй санал, санаачилга, зөвлөгөө дэмжлэг, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлон хэллээ.