Хил хамгаалах ерөнхий газрын Эрүүл мэндийн алба, Санхүү хөрөнгө оруулалтын газартай хамтран алба хаагч нарыг ковид-19 туссаны дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах ажлыг эхлүүлжээ. Уг ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангитай хамтран ажиллах гэрээ байгуулан гарын үсэг зурлаа. Ингэснээр хилчид ковидын нөхөн сэргээх эмчилгээнд хөнгөлөлттэй үнээр хамрагдах нөхцөл боломж бүрджээ. Тус Сэргээх засах төв 2016 онд байгуулагдсан гэнэ. Өдгөө 90 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй. "Ковид-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэхэд халдвартай иргэдийг хүлээн авч эмчилж, сэргээн засаж байсан туршлагатай байгууллага аж. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд алба хаагчдын 60 гаруй хувь нь ковид халдвар авч, эдгэжээ. Тэднийг 2024 он дуустал үе шаттайгаар сувилалд хэвтүүлэх юм.