Засгийн Газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго мэдээлэл хийж байна.
Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Тодруулбал, бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтыг энэ сарын 14-нөөс эхлэн 100 хувь танхимаар эхлүүлэхээр боллоо. Цэцэрлэг, сургууль, МСҮТ болон политехникийн коллеж, их, дээд сургуулийн оюутан, сурагч, хүүхдүүд танхимаар хичээллэх юм.