“Бээжин-2022” өвлийн олимпын уран гулгалтын багийн төрлийн үзүүлбэрийн үеэр уран гулгагч Жу И хэд хэдэн удаа унаж, алдаа гаргаснаас Хятадын нийгмийн сүлжээний бай болоод байна. Энэ алдаанаас болж Хятадын уран гулгалтын багийг медалийн тавцангаас хасагдаад буй аж.
Хоёр дахь удаагийн буюу даваа гарагт хийсэн үзүүлбэр дээр уран гулгагч Жу И хоёр удаа унасан нь Хятадын иргэдийн бухимдлыг ихээр төрүүлсэн байна. Мөн түүний үзүүлбэрийг ичгүүртэй явдал гэж нэрлэж, зарим хүмүүс хувийн дайралт хийсэн байна.
Эх сурвалж: BBC