Монголын багийн салхийг хагалж “Бээжин-2022” өвлийн олимпын цанын спринт төрөлд олон улсын хэмжээний мастер А.Энхтуул өрсөлдлөө. Нийтдээ 91 тамирчин өрсөлдснөөс манай тамирчин 3:58:25 цагийн амжилтаар 79-т эрэмбэлэгдэв.
Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн спринт төрөлд 91 тамирчин хурд сорьсон бөгөөд манай тамирчин 84-т эрэмбэлэгдэн гараанаас гарсан байна.
1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх болно.
Олимпын наадамд өрсөлдөж буй манай нөгөө тамирчин Б.Ачбадрах 17:05 цагт гараанаас гарахаар болжээ.