Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулиудын хоёрдугаар улирлын хичээл өнөөдрөөс эхэлнэ. Ингэхдээ эхний ээлжид сургалтыг цахимаар явуулж, энэ сарын 28-ны даваа гаргаас танхимын хэлбэрт шилжүүлэх аж. Цар тахлын улмаас, мөн томуугийн өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор Засгийн газраас оюутан, сурагчдын амралтыг ийнхүү зохицуулсан юм. Цэцэрлэгүүдийн хувьд энэ сарын 14-нөөс эхлэн 3-5 настай хүүхдүүдийг хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Харин хоёр настнуудыг хэзээ цэцэрлэгт хамруулах нь одоогоор тодорхойгүй байна. Ерөнхий боловсролын сургуулиуд мөн 14-нөөс хичээллэж эхлэх бөгөөд танхимын болон цахим сургалтыг хослуулна. Цаашид 28-наас 100 хувь танхимын сургалтад шилжихээр болсон. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн нийгэм, эдийн засгийн байдал, амьдрах хэв шинжээс хамааран зайны болон цахим хичээлийн хүртээмж, чанар харилцан адилгүй байгаа. Эрчим хүчний хангамж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүртээмжгүй байдал болон бусад шалтгааны улмаас 170 000 гаруй хүүхэд зайнаас суралцаж чадахгүй байна. БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн судалгаагаар сурагчдын 76 хувь сэтгэл санааны зовнилтой байгааг тогтоосон. Тэр дундаа 6-13 насны хүүхдүүдийн дунд стресс, бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр байна. Сургуулийн орчинд үзүүлдэг байсан хүүхэд хамгаалал, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ зогссонтой холбоотойгоор хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөх нь ихэссэн. Тиймээс танхимын сургалтыг
Бэлтгэсэн М.Оч