“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын төрөлд уралдах Б.Ачбадрах, А.Энхтуул нар шигшээ багийн дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор урд хөршийн цасан замд бэлтгэлээ хангаж байна.
Олимпын наадамд эх орноо төлөөлөх Б.Ачбадрах, А.Энхтуул нарын тухайд хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Улмаар хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих юм.