Боловсролын салбр 2022 оныг "Ёс зүйн жил" болгон зарласантай холбогдуулан БШУ-ны сайдад И-Мэйл илгээх аяныг эхлүүлж байна. Захидлыг Enkh-Amgalan@edu.mn и-мэйл хаягаар өнөөдрөөс эхлэн 14 хоногийн турш хүлээн авах юм байна.
ХЭН И-МЭЙЛ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ ВЭ?
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид суралцагчид
- Их, дээд сургуулийн оюутнууд
- Бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан
- Эцэг эх, асран хамгаалагчид
И-МЭЙЛ ИЛГЭЭХ СЭДЭВ:
- Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт
- Багш, суралцагч, эцэг эхчүүдийн хоорондын үл ойлголцол, харилцааны бэрхшээл
- Суралцах орчны аюулгүй байдал
- Ёс зүйн зөрчлийг арилгасан сайн туршлага, шинэ санаачилга
- Захидал илгээгчийн нууцыг чандлан сахина.