Узбекстаны нийслэл Ташкент хотод нэгдүгээр сарын боксын U22 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-29-нд болов. Тэмцээнд Монголын 15 ширэн бээлийтэн өрсөлдөхөд хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.
Мөн 57 кг-ын жинд М.Намуун, 63 кг-д М.Цэцэгдарь нар мөнгөн медаль хүртсэн бол 48 кг-д Б.Жанаргуль, 50 кг-д А.Хулан, эрэгтэйчүүдийн 51 кг-д Х.Азбаяр, 54 кг-д Д.Ганболд, 60 кг-д Б.Буяндалай, 63.5 кг-д Б.Төгөлдөр, 67 кг-д А.Жандос, 75 кг-д Б.Гантулга нар хүрэл медаль хүртсэн байна.
Тус тэмцээнд 12 орны нийт 109 тамирчин өрсөлджээ.