“Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчид өнөөдөр Бээжинг зорино. Улсаа төлөөлж оролцох тамирчдын малгай, цамцанд “MONGOLIA” гэж бичих байсныг, “MONCOLIA” гээд бичсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц
"Уучлаарай. Буруутан хайгаад байгаа бол намайг буруутга. Цамц ирэнгүүт нь анзаарахгүй өмссөн байна. Орой Лигийн тоглолт дээр алдаагүй сүүлийн загвараа авчирж өгсөн. Гэхдээ манайх захиалаагүй, манайх хийгээгүй, төсвөөс мөнгө гараагүй гэдгийг ойлгоорой. Маргааш Бээжин рүү явах хүмүүс бүгд алдаагүй хувцсаа өмсөөд явна. Миний буруу" гэх тайлбарыг өгчээ.