“Бээжин-2022” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчид маргааш Бээжинг зорино. Улсаа төлөөлж оролцох тамирчдын малгай, цамцанд “MONGOLIA” гэж бичих байсныг, “MONCOLIA” гээд бичжээ. Энэ талаар тамирдчдын хувцасыг урласан үндэсний үйлдвэрлэгч “Misheel amazonka” компаний мэргэжилтнээс тодруулахад “Энэ бол “C” биш, “G” үсэг. Гар утсаар авсан зураг болохоор хүмүүс андуурч харагдаад байна. “G” үсгийн фонд нэхмэл хувцас дээр ингэж л гарна. Бид маргааш албан ёсны тайлбар хийнэ” гэлээ.