Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг эцэслэж, холбогдох албан тушаалтнуудад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан үүрэг чиглэл өгчээ.
Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч С.Ханоев тэргүүтэй ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, БЕГ, БХ, БҮТ-тэй хамтран 5 үндсэн чиглэл бүхий 31 үйл ажиллагааг тусгасан ажлын төлөвлөгөөг эцэслэсэн байна.
Тодруулбал:
- Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт 2022 онд бодитой шинэчлэл өөрчлөлтүүд хийгдэж, сургалтын чанарт 10-20 хүртэлх хувийн ахиц гаргах, Багш нарыг ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар сонгон ажиллуулж, мэдлэг ур, чадварыг сайжруулахад цахим платформ, нээлттэй эх үүсвэрүүдийг ашиглах төсөв санхүүгийн эх үүсвэрүүдийг тусгалаа.
- Бага ангийн сурагчдын монгол хэлний чадварыг хөгжүүлэхэд мэргэжлийн багш нарын дэмжлэг оролцоог авах, эцэг эхийн сонголтоор цэцэрлэг, сургуулиудад монгол хэл дээрх сургалтыг зохион байгуулж, уян хатан зохицуулалт хийнэ.
- Боловсролын газар, зарим цэцэрлэг, сургууль, дотуур байранд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн хангалтыг хийж, сургалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Энэ оны 2 дугаар сард багтаан Баян-Өлгий аймаг дахь багшийн сургуулийн МУБИС-ийн харъяанд шилжүүлж, Удирдах зөвлөлийн хурлаар бүтэц, орон, стратегийн хөтөлбөрийг хэлэлцэн батална.
- Мөн тус сургуулийг түшиглэн багшийн тасралтгүй хөгжлийн төв, хос хэлний судалгааны төв, ахлах сургуулиудыг байгуулж, цогцолбор байдлаар хөгжүүлэх бодлогыг баримтална зэрэг таван үндсэн чиглэлийн 31 үйл ажиллагааг тусгасан ажлын төлөвлөгөөг эцэслэв.