Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо тус газрын мэдээллийн технологийн төвд байрлах иргэний бичиг баримтын үйлдвэр, сервер, хяналтын өрөө, Улсын бүртгэлийн байгууллагын нэгдсэн лавлах 1800-1890-ийн үйл ажиллагаа болон Улсын бүртгэлийн цахим үйлчилгээний төв, Архивын баримтын үзмэр, архивын байртай танилцсан байна. Мөн энэ үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Улсын бүртгэлийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, цахим шилжилт” сэдвийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа танилцуулга мэдээллийг хүргэж, Улсын бүртгэлийн байгууллагын газар, хэлтсийн бүтэц, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн байна.