Амгалан дулааны станцад цахилгааны хэлбэлзлээс шалтгаалаад гэмтэл гарсны улмаас өчигдөр орой Баянзүрх дүүргийн зарим орон сууцнууд халаалтгүй болжээ. Уг гэмтлийг засварлахаар Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн хоёр бригад ажиллаж, өглөө хэвийн горимд шилжүүлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Кино үйлдвэрийн салаанд задарсан 200мм-ийн ган хоолойн гэмтлийг олж гагнаж дууссанаар тэр хавийн салааг залгаж эхэлсэн байна. Ингэхдээ сүлжээний даралт, температурыг аажуухан нэмэгдүүлж ажлын даралтад хүргэх аж.