Монголын хөрөнгийн бирж дрээ энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 513 сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий сая дөрвөн зуун гаруй ширхэг хувьцаа арилжсан байна.
Ингэхдээ 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өссөн үзүүлэлттэй17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн хувьцааны ханш тогтвортой байв.
Үүнээс "Жидакс" ХК (SOH +15.00%), "Хот девелопмент" ХК (SDT +14.99%) болон "Бөөний худалдаа " ХК (BHL +12.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хархорин" ХК (HHN -13.04%), "Ариг гал" ХК (EER -9.36%) болон "Талх чихэр" ХК (TCK -9.21%) хувьцаа хамгийн их уналттай гарсан байна.
Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 25,748 ширхэг нэгж эрхийг 9,726,265 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 195 ширхэг үнэт цаасыг 19,498,050 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.99 хувиар буурч 41,324.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5.8 их наяд төгрөг болсон байна.