Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дотоодын чансаа олгох тэмцээнийг “Парис хүрэх зам” уриатайгаар Монголын жүдо бөхийн холбоо, “Монретранс” групптэй хамтран Спортын төв ордонд зохион байгууллаа. Тэмцээнд найман баг, 19 байгууллагын 165 тамирчин долоон жинд хүч сорьж, аваргаа тодруулжээ. Холимог багийн аварга шалгаруулах тэмцээнд “Алдар” спорт хорооныхон түрүүлж алт, “Хилчин”- ийнхэн мөнгө, “Женко” клубийн I, II багийнхан хүрэл медаль хүртсэн байна. Сонирхуулахад, Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал тэмцээн Португалын Алмада хотод эхлэх нь. Тус хотод энэ сарын 28-30-нд зохион байгуулах гран при тэмцээнд 44 орны 337 тамирчин зодоглоно.
Бэлтгэсэн Г.Цэцэг