Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 155, түр гурван цэг ажиллана. Эдгээр цэгт 158 багийн 735 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 52.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.8 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 3,029 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,512 (77.1 хувь), 16-17 насны 27,031 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.