БШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр өөрийн эхнэрийг Хөгжлийн банкинд 17.7 тэрбум ам.долларын өртэй байгаа талаар мэдээлсэн сэтгүүлчийг "Ална" гэж сүрдүүлжээ. Тодруулбал, тэрбээр өөрийн твиттер цахим хуудсаараа "Та хоёроос болж салж байна. Миний амьдралыг алсан бол хариугаа авна" гэх зурвас илгээснийг сэтгүүлч У.Оргилмаа олон нийтэд дэлгэлээ.