Сайжруулсан түлшний хэрэглээ, орц, технологи, үйлдвэрлэлийн явцыг хянах, агаарын бохирдлын шалтгааныг тодорхойлох зорилгоор шахмал түлшний түүхий эд болох мидлингийн найрлага, хадгалалт, тээвэрлэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, “Тавантолгой түлш” компанийхан болон бусад мэргэжилтэн өчигдөр хэлэлцжээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мидлингийн найрлага, илчлэгт хийсэн хяналт шинжилгээний дүн, хадгалалт, тээвэрлэлтийн явцыг танилЕцуулахдаа “Баруун бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн явцад өөрчлөлт байхгүй гэж тооцсон.
Харин Зүүн бүсийн үйлдвэрээс нийлүүлдэг түлшний хатаалт, хадгалалтын явцад хэд хэдэн туршилт хийж байна. Хатаалтын хугацааг долоо хоногоор сунган, дундын агуулахад түр байршуулж худалдаанд гаргах бөгөөд Эрдэмтдийн зөвлөл байгуулан, тэдний саналд үндэслэн туршилтыг богино хугацаанд хийхийг зорьж байна” гэв. Цаашид түлш, мидлингийн стандарт, нормыг сайж-руулах, шинэчлэх шаардлагатайг албаныхан онцоллоо. Мөн түлш үйлдвэрлэлийн технологи, техник хэрэгслийг ч шинэчлэх хэрэгтэйг дурдсан байна.
Бэлтгэсэн С.Цэрэн