Зарим сайтуудаар "НДЕГ-аас коронавирусийн халдвар авсан иргэн бүрт нэг сая төгрөг олгоно" гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар НДЕГ-ийн Сургалт, олон нийт, хамтын ажиллагааны газрын дарга Д.Цэцэгбадам "Халдвар авсан иргэн бүрт нэг сая төгрөг олгоно гэх мэдээлэл худлаа. Зарим шар мэдээний сайтууд хандалт авахын тулд манай байгууллагын нэрийг барьж, худал мэдээлэл цацсан байна. Тухайн газрууд иргэдийг төөрөгдүүлж, хуурамч мэдээлэл нийтэлсэн учир бид шүүхэд өгсөн. Коронавирусийн халдвар авсан иргэд эмчийн магадлагаа авч, нийгмийн даатгалаас Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авна" гэв.
Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийн тухай:
Шимтгэл төлсөн хугацаа | Тэтгэмж бодох хувь |
---|---|
5 хүртэл жил | 50 % |
5-14 жил | 55 % |
15 ба түүнээс дээш | 75 % |
Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг дор дурьдсан хувь хэмжээгээр бодно.
Жишээ нь: Даатгуулагч долоодугаар сард өвдөж 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн хуудас бичүүлэн авчээ. Нийт 9 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэвэл хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг дараах байдлаар тооцож олгоно.
Хөдөлмөрийн чадвар түр алдахаас өмнөх дараалсан 3 сар | Ажлын хоног | Шимтгэл төлсөн сарын орлого |
4-р сар | 20 | 500 000 |
5-р сар | 23 | 500 000 |
6-р сар | 21 | 500 000 |
Нийт | 64 | 1500 000 |
Нэг өдөрт ногдох цалин хөлс 1500000/ 64 = 23 437
Нэг өдөрт ногдох тэтгэмж 23437 х 55% = 12890
8 хоногийн тэтгэмж 12890 х 8 хоног = 103125 төгрөг
Даатгуулагч 10 хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажиллаагүй хугацаандаа ажлын 8 хоногт ногдох 103125 төгрөгийн тэтгэмж авна.