Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Гаалийн ерөнхий газраас Замын- Үүд-Эрээний боомтын авто тээврийг нээгээд 10 хоноход улсын хилээр 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлэг буюу 9157 тонн ачаа нэвтрүүлснийг мэдээллээ. Түүнчлэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, коронавирусийн өвчлөл бүртгэгдэхгүй байвал өдөрт нэвтрүүлэх чингэлгийн тоог нэмэх боломжтой гэв. Дундын бүсэд ажиллаж байгаа тусгай албаны жолооч нарыг тусгаарлаж, өндөр хяналт тавин тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлж байгаа гэнэ. Харин Замын-Үүдэд амьдардаг, дээрх чиглэлд ачаа зөөдөг жолооч нарыг Замын- Үүдээс нийслэл болон бусад аймаг руу тээвэр хийх боломжтой гэлээ. Түүнчлэн жолооч нарт Замын-Үүдээс Евро Ази руу тээвэр хийх боломж бүрдүүлэхийг зорьж буй бөгөөд одоогоор 5000 орчим жолооч ажилгүй байгаа аж.