Орхон аймаг дахь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа “Эрдэнэт” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг БШУЯ, “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болж 4 жилийн хугацаатай санамж бичиг байгууллаа.
Эрдэнэт сургууль нь Эрдэнэт үйлдвэрт ажиллах хүч бэлтгэх суурь болдог байна. Төгсөгчид 3.2-оос дээш голч дүнтэй бол үйлдвэрт шууд ажилтан болдог байна. Улсын хэмжээнд Хүдэрийн металлургийн хөтөлбөр ганцхан байдаг нь энэ сургуулийнх юм.
Цаашид ШУТИС-тай харилцан зөвшилцөж 3 хөтөлбөрийг 100 хувь өөрийнхөө сургуульд нутагшуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл тухайн гурван хөтөлбөрөөр цаашид ШУТИС мэргэжилтэн бэлтгэхгүй гэсэн үг юм.
Хамтын ажиллагааны хүрээнд:
- Богино, дунд, урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөлт хийх,
- Шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөвлөх,
- Багш ажилтны нийгмийн баталгааг хангах,
- Оюутнуудад дэмжлэг үзүүлэх
- Эрхзүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах зэрэг зорилтуудыг тусгасан байн