Цэргийн бүртгэлд 18-55 насны иргэд хамрагдах ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар 89 007 иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийжээ.
Интернэтгүй орчинд амьдарч буй, цахимаар цэргийн бүртгэлээ хийх боломжгүй иргэд харьяа дүүрэг, хороо, аймаг сумынхаа цэргийн штабт хандаж бүртгэлээ хийлгэж болохоос гадна Төв шуудангийн 1 давхарт байрладаг "e-Mongolia" төвд биеэр очиж, операторуудын тусламжтайгаар цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой.