Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн нийслэлийн 1 дүгээр сургууль дээр эрэгтэй, эмэгтэй ангиллаар энэ сарын 14-18-нд болов.
Эрэгтэй ангилалд шилдэг 9 шатарчин, эмэгтэй ангилалд шилдэг 10 шатарчин өрсөлдсөн юм. Улмаар эрэгтэй ангилалд ОУИМ /GM/ С.Билгүүн 6.5 оноогоор тэргүүлж, GM Ц.Батчулуун 6.0 оноо, GM Г.Мөнхгал 5.0 оноогоор 2, 3 дугаар байрт шалгарлаа.
4. GM Д. Батсүрэн 4.5 оноо
5. IM С. Ганэрдэнэ 4.0 оноо
6. GM У. Насанжаргал 3.5 оноо
7. IM Ү.Агьбилэг 3.5 оноо
8. FM Э. Энхнар 1.5 оноо
9. IM Г. Баттулга 1.5 оноо
Эмэгтэй ангилалд ДШХМ /WIM/ Т. Мөнхзул 8.0 оноогоор тэргүүн байр эзэлж, дэд байрт эмэгтэйчүүдийн ОУИМ /WGM/ Б. Мөнгөнтуул 6.0 оноогоор, 3 дугаар байрт FM Э.Хулан 5.0 оноогоор тус тус шалгарлаа.
4. CM Т.Номиндалай 4.0 оноо
5. WFM Б.Ану 4.0 оноо
6. WIM Б.Баярмаа 4.0 оноо
7. WGM Ү.Үүрийнтуяа 4.0 оноо
8. WGM А.Энхтуул 4. 0 оноо
9. WCM М.Мандухай 3.5 оноо
10. WFM Н.Наранэрдэнэ 2.5 оноо
Эрэгтэй, эмэгтэй ангилал бүрийн эхний хоёр байрыг эзэлсэн GM С.Билгүүн GM Ц.Батчулуун, WIM Т.Мөнхзул WGM Б.Мөнгөнтуул нарын шатарчид Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчинд нэр дэвших эрх болон 2022 оны 9 дүгээр сард зохион байгуулах Азийн танхимын спортын наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхээ өвөртөллөө.