Гүзээлзгэнэ эслэгээр баялаг бөгөөд хэвлийн хэсгийн дотор өөхийг шатаахад онцгой үүрэгтэй болохыг Америкийн “Уэйк форест баптист” анагаах ухааны төвийн судлаачид тогтоожээ. Тэдний мэдээлснээр хэвлий дэх висцерал өөх нь дааврын тэнцвэр болон үйл ажиллагааг доголдуулж, инсулинд эсийн мэдрэмтгий байдлыг алдагдуулж улмаар цус өтгөрөх нөхцөл бүрдүүлдэг. Үүний улмаас зүрх, судасны өвчин үүсэхийн зэрэгцээ зарим тохиолдолд эрт үхэлд хүргэдэг. Тэгвэл гүзээлзгэнийн эслэг нь ходоодноос гэдэс рүү хоол боловсруулах үйл явцыг удаашруулж, улмаар дотоод эрхтний өөхийг арилгахад тусалдаг. Энэ жимс нь муу холестерин буюу триглицеридийг бууруулдаг аминхүчил болох антоцианиныг их хэмжээгээр агуулдаг бөгөөд жингээ хянахад хамгийн сайн “туслагч” болно гэсэн байна.
Бэлтгэсэн Э.Хана