Алдарт эхийн одонгийн тэтгэмжийг 233 832 эхийн дансанд шилжүүлжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа энэ талаар нүүр номдоо "65 мянга орчим нэгдүгээр зэргийн одонтой, 170 мянга орчим хоёрдугаар зэргийн одонтой ээжүүд байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээдэг энэхүү одонгийн тэтгэмжийн материалыг бид цахимаар авдаг болсон. Ehalamj.mn системээр дамжуулж хүсэлт илэрхийлж, дансаа холбоод тэтгэмжээ авах боломжтой.
Урд нь материал бүрдүүлэх, халамжийн хэлтэст өгөх, дараа нь банкнаас очиж авах, аваагүй бол мөнгө нь буцаагдах зэрэг олон хүндрэл учирдаг байв. Мэдээж цахим хэрэглээгүй иргэд уламжлалт аргаар үйлчилгээ авч байгаа" гэж бичжээ.