Эрдэнэс газ төслийн баг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлайтай уулзлаа. Уулзалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хэлтсийн дарга Ж.Батсайхан, Д.Мөнхцэцэг, Байгалийн хийн хоолойн “Эрдэнэс газ” төслийн удирдагч Л.Амарсанаа, орлогч Д.Ганхуяг, “Газопровод Союз Восток” ХХК-ийн гүйцэтгэх захирал Асеев.Е.В, менежер Сирчук.Н.В, орчуулгын албаны дарга Г.Батбаяр нар оролцов. “Эрдэнэс газ” төслийн удирдагч Л.Амарсанаа Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар танилцуулж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 55 дугаар хуралдаанаар байгалийн хийн хоолойн трассын чигийг Засгийн газраар батлуулах, трассын газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт үүрэг болгосныг уламжлав. ГЗБГЗЗГ-ын дарга А.Энхманлай Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу хийн хоолойн трассын газрыг хуулийн дагуу чөлөөлөх, улсын тусгай хэрэгцээнд авах асуудлаар 2022 онд төслийн багтай хамтран ажиллахаа илэрхийлэв.