Ажил олгогч Та сар бүр цахим системээр нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр баталгаажуулан илгээсэн тохиолдолд тайланг хэвлэмэл хэлбэрээр нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх шаардлагагүй гэнэ. Харин ажил олгогч нь сар бүр цахим системээр шимтгэлийн тайлангаа илгээхдээ тоон гарын үсэггүй илгээсэн тохиолдолд тайланг хэвлэмэл хэлбэрээр жилд хоёр удаа буюу тухайн жилийн 1-6 дугаар сарын шимтгэлийн тайланг долдугаар сарын 5-ны дотор, 7-12 дугаар сарын шимтгэлийн тайланг дараа оны нэгдүгээр сарын 5-ны дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлж, баталгаажуулах юм байна. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/182 дугаар тушаалаар “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан илгээх, хүлээн авах, хянах, баталгаажуулах журам” баталсан байна. Тус журамтай доорх холбоосоор танилцана уу.