Замын-Үүд боомтоор өнөөдөр Эрээн хотоос 60 чингэлэг ачаа, бараа бүтээгдэхүүнийг татан авлаа.
БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд Халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчлан, нэгдсэн зохион байгуулалтад оруулан, ажиллаж байгаа юм.
Иймд өчигдрөөс эхлэн хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, эхний өдөр 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм.