Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Стивен Кентийг хүлээн авч уулзав. Уулзалтаар Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”, “Монгол Улсад хүүхдийн хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Ковид-19 цар тахлын үр нөлөөг бууруулах” төслийн 2021 оны хэрэгжилтийн явц, 2022 оны төлөвлөж буй онцлох ажил, арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтад Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Ч.Амарбаясгалан, Б.Одмандах, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын хөтөлбөрийн менежер А.Жаргалан, хөтөлбөрийн зохицуулагч Н.Одонтуяа, олон нийттэй харилцах мэргэжилтэн С.Агьзул нар байлцлаа