Хүүхдийн мөнгөө бэлнээр авах бол ehalamj.mn сайт болон ebarimt аппликэйшнээр дамжуулан өргөдөл гаргахаар журамласан бөгөөд уг хүсэлтийг сар бүр гаргах тухай өчигдөрхөн бид мэдээлсэн. Олон нийт сар бүр өргөдөл, хүсэлт гаргахаас татгалзаж, бодитой шийдэл биш хэмээн шүүмжилж байсан юм.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус асуудалтай холбоотой хуулийн журмыг хэлэлцсэн байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа энэ талаар "2021 оны арваннэгдүгээр сард Ирээдүйн өв сангийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой журмын төсөл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн.
Өөрөөр хэлбэл, иргэд сар болгон хүсэлт гаргасны үндсэн дээр хүүхдийн мөнгөө авах, эсвэл хадгалах зохицуулалт орж байгаа.
Ерөнхий сайдын зүгээс сар болгон хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл чирэгдэл учруулна. Тиймээс журмыг хуулийн хүрээнд хэрхэн өөрчлөх боломж байгааг судалж танилцуулах чиг үүргийг холбогдох сайд нарт өгсөн" гэдгийг хэллээ.