Казахстанд болсон эмх замбараагүй байдлын улмаас учирсан хохирлын хэмжээ 220 сая ам.долларт хүрлээ гэж тус улсын "Атамекен" үндэсний бизнес эрхлэгчдийн танхим мэдэгдэв.
Есөн бүс нутагт үймээн самуунд 1528 аж ахуйн нэгж, 1709 цэг өртсөнөөс Алма-Ата хотод 1408 цэг, 1578 нэгж тоологджээ. Энэ тоог даваа гарагийн байдлаар гаргасан бөгөөд цааш өсөх хандплагатай байна.
Мөн даваа гарагт тус улсын Үндэсний аюулгүй байдлын хороо Алматыд эсэргүүцлийн жагсаалд оролцсон хоёр бүлэглэлийн “аюулыг дарсан” гэж мэдэгдэв. Энэ сарын 10-ны өдөр гэхэд л Алматы хотод 1237 хүнийг саатуулсан бөгөөд нийт баривчлагдсан хүний тоо 9900 болжээ.
Казахстанд энэ оны эхээр шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал өргөн хүрээг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирсөн бөгөөд дээрэм тонуул эхэлж, зэвсэглэсэн этгээдүүд төрийн байгууллагуудад халджээ.
Үүний хариуд эрх баригчид нэгдүгээр сарын 19-нийг хүртэл улс орон даяар онц байдал зарлаж, терроризмын эсрэг ажиллагаа эхлүүлсэн байна.
НҮБ-ын мэдээлснээр Казахстанд болсон жагсаалын үеэр 1000 орчим хүн шархадсан байна.
Бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, Казахстаны аюулгүй байдлын 18 ажилтан амиа алдаж, 1.3 мянга гаруй хүн шархаджээ.