Биатлоны Дэлхийн цомын тэмцээн нэг улиралд 10 шатны уралдаан болдог байна. Монголын биатлончид Дэлхийн цомын доод уралдаан гэдэг IBU Cup-д уралддаг аж.
Харин нэгдүгээр сарын 7-нд Германы Оберхофт болсон Биатлоны Дэлхийн цомын төлөөх тэмцээний эрэгтэйчүүдийн 10 км-ын спринт уралдаанд Энхбатын Энхсайхан анх удаа уралдаж, 108 тамирчнаас 82 дугаар байрт орсон юм. Тэрбээр босоо болон хэвтээ буудалтад тус бүр нэг сум алдсан байна.