Гадаадын иргэн, харьяатын 8 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia системд нэгтгэгдлээ. Тодруулбал,
- Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй эсэх тухай лавлагаа
- Гадаадын иргэн, уригчийн зөрчил гаргасан эсэх тухай тодорхойлолт
- Гадаадын иргэний бүртгэл
- Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийсэн тодорхойлолт
- Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгосон тухай тодорхойлолт
- Монгол Улсын харьяат болсон тухай тодорхойлолт
- Монгол Улсын харьяатаас гарсан тухай тодорхойлолт
- Олон Улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй эсэх тухай тодорхойлолт зэрэг үйлчилгээнүүдийг цахимаар авах боломж бүрдлээ.
Энэ онд Монголд буй гадаад иргэдийн бүртгэлийг цахимжуулж, “e-Mongolia” системээс Монгол Улсын төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж буй талаар албаныхан мэдээллээ.