Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус барилгын ажилд шаардлагатай 4000 тонн бараа, материалыг БНХАУ-ын Тяньжин боомтод бүрэн буулгасныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өчигдөр мэдээллээ. Улмаар Эрээн хот хүртэл тээвэрлэх ажил зохион байгуулах нь. Түүнчлэн лицензгүй технологийн байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг өнгөрсөн сарын 30-нд хүлээн авчээ. Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэгч, барилга угсралт болон инженерийн ажил гүйцэтгэгч болон худалдан авалтын баг бүрдүүлэх сонирхолтой компаниудын материалыг ч 2021 оны аравдугаар сард бүрдүүлсэн аж. Уг ажлуудын гүйцэтгэгчийг өдгөө заримыг нь үнэлж, шалгаруулан гэрээний нөхцөлөө боловсруулж буй гэнэ. Дээрх үйлдвэрийг 2024 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн билээ.
Бэлтгэсэн С.Цэрэн