Омикрон хувилбарын тархалт дотоодод бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн сайд өчигдөр албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан УОК шуурхай хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулсан. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хатуу хөл хорио, хязгаарлалт тавихгүй гэдгийг мэдээллийн эхэнд онцлон хэлсэн юм. Тэрбээр мөн "Цагаан сарын баяраа халдварын оргил үе байна. Тиймээс Цагаан сараар төрийн золголт хийхгүй, айл өрхүүд гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглээрэй гэдэг зөвлөмжийг УОК-оос өгсөн" гэдгийг анхааруулав.