Хятадын албаны хүмүүс 2022 оны Өвлийн олимпыг ирэх хоёрдугаар сарын 4-нд зохион байгуулахаа амлажээ. Гэтэл Өвлийн олимп дөрвөн долоо хүрэхгүй хугацааны дараа болох гэж байна. Мөн коронавирусийн шинэ хувилбар болох “Омикрон”-ны энэ үед энэ амлалтыг биелүүлэхэд амаргүй байх болов уу.
Гэвч Хятад улсын Засгийн Газраас “тэг ковид” хэмээх бодлого баримталж, хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж байна. Энэ хүрээнд улсын хэмжээнд цасны түвшинг нягталж, шалгаж байгаа гэнэ. Мөн Америкийн нэгдсэн улс болон түүний холбоотнуудтай дипломат хориг хийх талаар тохиролцохоор болжээ.
“Омикрон” Өвлийн олимпд хэрхэн нөлөөлөх тухайд:
Хятад улс Өвлийн Олимпыг зохион байгуулахаар эрс шулуудсан нь коронавирусийн эсрэг тэмцэж буй давуу байдлаа харуулах гэсэн төрийн бодлого, суртал ухуулга гэж зарим судлаачид үзэж байна. Тус улс “Тэг ковид” стратегийн хүрээнд хатуу хөл хорио тогтоож, тусгаарлалт болон хилийн хяналт зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд омикроны хэдхэн тохиолдол батлагдсан дэлхийн цөөхөн улс орны нэг хэвээр байна.
Бээжин болоод хөрш зэргэлдээ Хэбэй мужид 3000 гаруй тамирчин, дасгалжуулагч, туслах ажилтнуудын мянга гаруй хүмүүс, түүнчлэн хэвлэл мэдээллийнхэн болон үзэгчид нэгдэх юм. Бүх оролцогчид Токиогийн зуны олимпоос хатуу хязгаарлалт буюу “closed loop” гэгчид орох аж. Сайн дурынхан өнгөрсөн долоо хоногт “closed loop”-д нэвтэрч эхэлсэн бөгөөд наадмыг дуусах хүртэл тэндээ байрлах юм байна.
“Closed loop” гэдэг нь олимпод оролцож байгаа хүмүүс олон нийтээс тусгаарлах орчныг хэлж буй бололтой. Хэрвээ тамирчид дүрэм зөрчвөл, тэмцээнд оролцох эрхийг хасах аж. Бүх оролцогчид “closed loop”-ийн дүрмийн дагуу Хятад улсад ирэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө вакцинд хамрагдсан байх ёстой. Оролцогчид өдөр бүр шинжилгээнд хамрагдах бөгөөд амны хаалтыг байнга хэрэглэхийг шаарджээ.
Зөвхөн Хятадаас үзэгч хүлээн авах байгаа ч зохион байгуулагчдын зүгээс үзэгчдийн тоог мэдэгдээгүй байгаа юм. Гэхдээ тэднийг хашгирч дэмжихийг хоригложээ.
Мөн 2000-аас цөөн тооны ковидын тохиолдол батлагдсан 13 сая хүн амтай Сиань хотыг хөл хорионд оруулаад байгаа юм байна. Энэхүү хатуу хязгаарлалтын улмаас тус хотын оршин суугчид хоол хүнсний дутагдалд орж, эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрээд байгаа гэсэн мэдээлэл гарчээ.
Тэнд цас хангалттай орох болов уу?
Өвлийн наадам нь Хятадын умард хэсэгт байрлах Бээжин, Янчин, Жанжякоу хотод зохиогдох бөгөөд бүхэлдээ хүний гараар бүтээгдсэн цас мөсөөс хамаарах юм байна.
Албаныхны хэлж буйгаар цасны чанарыг хатуу шаардлагад нийцүүлэн хадгалах нь хамгийн том сорилт болох тул янз бүрийн нягтралтай цас үйлдвэрлэхэд “цасны их буу”, “цасны буу” ашиглаж байна. Уулын цанын үндэсний төвийн менежер Ву Гаошэн арваннэгдүгээр сард Хятадын төрийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хятад болон гадаадын ажилтнуудаас бүрдсэн баг өдөр бүр 24 цагаар ажиллаж, арга хэмжээнд хүрэлцэхүйц хэмжээний цас бэлтгэхээр ажиллаж байгаа юм байна.
"Олон улсын цасны холбоо" налуу газрын хатуулгийн талаар хатуу шаардлага тавьдаг. Тиймээс олимпийн бэлтгэл ажлын хамгийн чухал хэсэг нь цас хийх болж байна" гэж Ву хэлжээ.
Хятадын эрх баригчид 12 цэнгэлдэх хүрээлэнг бүхэлд нь сэргээгдэх эрчим хүчээр хангадаг ногоон олимп болно гэж амласан ч байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өвлийн спортын тэмцээнийг оргинал цасгүй, усны ачаалал ихтэй газар зохион байгуулах нь ухаалаг гэдэгт эргэлзэж байна.
Хэвлэл мэдээллийнхэнд хэр зэрэг нээлттэй вэ?
Хятадын эрх баригчид сэтгүүлчдийг наадмыг сурвалжлах эрх чөлөөг олгохоо мэдэгдсэн байна. Мөн тус наадмыг мэдээлэх эрхийг хүссэн хэвлэл мэдээллийнхэнд өгөхөө амлажээ.
Эх сурвалж: Washingtonpost