Голлох валютуудын эсрэг ам.долларын ханш өнгөрсөн баасан гарагт суларчээ. АНУ-д 2021 оны арванхоёрдугаар сард 199 мянган ажлын байр бий болсныг танилцуулсан нь үүнд голлон нөлөөлсөн тухай “Reuters” дамжуулав. Дээрх үзүүлэлтийг 400 мянгад хүрнэ хэмээн шинжээчид таамаглаж байжээ. Гэхдээ тус улсын ажилгүйдлийн түвшин 4.2 хувиас 3.9 болж буурсан төдийгүй өнгөрсөн онд 6.4 сая ажлын байр бий болсон статистик гарсан гэнэ. Энэ нь АНУ-ын Холбооны нөөцийн сан ирэх гуравдугаар сард болох хурлаараа бодлогын хүүгээ өсгөнө гэсэн хүлээлтийг улам нэмсэн талаар дээрх агентлаг дурдав.
Өнгөрсөн баасан гарагт ам.долларын индекс 0.26 хувиар доошилж, 96.001 болсон байна. Энэ өдөр “но гоон”-ы эс рэг еврогийн ханш 0.3 хувиар өсөн 1.14 болов. Тэгвэл иентэй харьцах ам.долларын ханш 0.12 хувиар суларснаар 115.5-д хүрчээ. Эргэн сануулахад, өмнөх долоо хоногийн эхээр ам.долларын иентэй харьцах ханш сүүлийн таван жилийнхээ дээд түв шинд хүрээд байсан юм. Баасан гарагт америк мөнгөн тэмдэгттэй харь цах фунт стерлингийн ханш 0.24 хувиар дээшлэн 1.35 болсноор сүүлийн гурван долоо хоног дараалан чангарлаа.