Ковид-19 мутацад орсон шинэ хувалбар илэрч гадаадын улс орнууд хилээр нэвтрүүлэхэд тавигдах шаардлага эргэж чангатгаж эхэлсэн нь улс хооронд зорчих зорчигчдыг эрс бууруулахад хүргэлээ.
Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ ТӨХК нь хуваарьт бус нислэгийн давтамжаа багасгах ажлыг хийж буй талаар мэдээллээ. Тодруулбал,
Сөүлийн чиглэлд
- Нэгдүгээр сарын 12,15,19, 22, 26, 29-ний өдрүүдэд буюу Лхагва, Бямба гарагийн нислэгүүд мөн хоёрдугаар сарын 8,15,22-ны өдрийн Мягмар гарагийн нислэгүүдийг цуцалжээ.
Токио чиглэлд
- Нэгдүгээр сарын 30-ны өдрийн Ням гарагийн нислэгийг цуцалж байна.
МИАТ ТӨХК нь цуцалж байгаа нислэгийн тийз авсан зорчигчдыг хамгийн ойрын нислэгт шилжүүлэх, гарч буй зардлын зөрүүг хариуцаж холбогдох зохицуулалтыг хийх гэнэ. Мөн гадаадын улс орнуудаас тавьж буй шаардлагаас хамаарч тийз худалдан авсан зорчигчид зорчих боломжгүй болж буй тохиолдолд тийзний мөнгийг бүрэн буцаан олгож байгаа аж.
Сөүлийн чиглэлд хэвийн үргэлжлэх нислэгүүд:
- Нэгдүгээр сарын 9, 11, 14, 16, 18, 21, 23, 25, 28, 30-ны өдрүүдэд.
- Хоёрдугаар сарын 5-аас эхлэн Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт.