Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр омикрон хувилбарын нөхцөль байдлын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Манай улсад омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Бид хил дээрх хяналтаа сайжруулан халдвар орж ирэхээс сэргийлэн хяналт тавин ажиллаж байна. Мөн гадаад орнуудад омикрон хувилбарын тархалтын судалгааг ажиглаж буй. Сүүлийн нэг сарын хугацаанд омикрон хувилбар үргэлжлээд буурч байна. Манай улсын хувьд халдвар тархсан тохиолдолд хөл хорио тогтоохгүй гэх бодлого баримталж буй.
Омикрон хувилбараар өвчилсний дараа шинж тэмдэггүй болбол 5-7 хоноод ажилдаа орохыг олон улсад зөвлөж байгаа. Вакцин хийлгээгүй болон нэг тун хийлгэсэн хүмүүс өвдөх эрсдэл өндөр байна. Дахин халдвар авч байгаа хүмүүс халдвар авах тохиолдол тав дахин нэмэгдэж буй.
Эрүүл мэндийн сайдын сайн дурын үндсэн дээр дөрөвдүгээр тундаа хамрагдаж болно гэх тушаал гарсан. Иймд өнөөдрөөс иргэд дөрөвдүгээр тундаа хамрагдах боломжтой" гэлээ.