Лхагва гарагт Казахстаны нөхцөл байдал улам хүндэрч, олон нийтийг хамарсан үймээн самуун газар аваад буй. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас Казахстанд байгаа монгол иргэдэд хандан зөвлөмж гаргасан байна.
Тодруулбал, Казахстан улсын зарим хотод өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан иргэд та бүхэн олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна гэжээ.
Эх сурвалж: Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яам