Нисэх онгоцны буудлын ажилтнууд дөнгөж төрсөн хүүг Мадгаскар арлаас Маврик руу чиглэж нисэж явсан онгоцны хогийн савнаас олжээ. Уг хэрэгтэй холбогдуулан Мадагаскарын иргэн 20 настай эмэгтэйг баривчилсан байна.
Энэ эмэгтэй Маврикид хоёр жил ажиллах зөвшөөрөлтэй ирсэн бөгөөд эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бөгөөд түүнийг хүүхэд төрүүлсэн нь батлагдсан гэж ВВС мэдээлэв. Түүнчлэн уг алба түүнийг "Хүүг түүнийх гэдгийг эхэндээ үгүйсгэсэн" гэж мэдэгджээ.
Улмаар "Сэр Севусагур Рамгоолам" олон улсын нисэх онгоцны буудлаас нярайг эмнэлэгт хүргэжээ. Одоогийн байдлаар хүүгийн биеийн байдал сайн байгаа гэнэ.
Эх сурвалж: Daily Mail video