Маргаашаас эхлэн шинэчлэн найруулж баталсан хөдөлмөрийн хуулийг мөрдөж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, 2022 оны нэгдүгээр сарын 1-наас Монгол Улсад хөдөлмөрийн тухай хууль хэрэгжих гэж байна. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн орон нутгийн хөдөлмөрийн хяналтын байцаагч нарыг вакумжуулсан сургалтад хамруулжээ. Эл сургалтын Европын холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэмжлэг үзүүлж, хуульд хяналт тавих арга барил, хуулийн талаар мэдлэг олгожээ. Мөн нэгдүгээр сарын 1-наас шинэ хяналтын хуудсаар хуулийн хэрэгжилтэд хяналт тавих аж.