Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдлаа. Тус зөвлөл Нийгмийн даатгалын сан болон 21 аймаг, 9 дүүрэг, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэдээллийн технологийн төв, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба, БНСУ дахь нийгмийн даатгалын алба нийт 35 байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн тайланг нэгтгэж, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан хугацаанд хүргүүлж ажилладаг.
Хуралдаанаар:
1. Нийгмийн даатгалын сангийн болон нийгмийн даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны урсгал зардлын 2021 оны төсвийн нарийвчилсан хуваарьт өөрчлөлт оруулах тухай
2. Нийгмийн даатгалын сангийн болон нийгмийн даатгалын байгууллагуудын үйл ажиллагааны урсгал зардлын 2022 оны төсвийн нарийвчилсан хуваарь
3. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны 2021 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг батлах тухай
4. “Өр төлбөр барагдуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах
5. Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл тогтоох тухай
6. 2022 онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой тооцооллын танилцуулга хийх зэрэг 6 асуудал хэлэлцсэн байна.